aylal juulchlal

уншаад үзнэ биз дээ бага ч гэсэн мэдлэг шүү 2

2009 оны 11-р сарын 13 Нийтэлсэн ochir

Бизнесийн талаарх ойлголт ба түүний хамрах хүрээ

Хэрэв бид “бизнес”-ийн талаарх ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл энэ нь аз туршсан бизнесийн үйл ажиллагаа юм. Практик туршлагаас харахад хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр нь “бизноес” гэдэг утгаараа шинэ санаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, амжилттай төгсгөл, үр дүн гэсэн 5 үндсэн үе шат дамждаг байна. Хэрэв та эдгээр алхам бүрийг өдөр тутмын амьдралдаа системтэйгээр мөрддөг бол та “бизнес”-ийн харилцаан орсон хүн юм. “Бизнес”-ийн талаарх ойлголтыг судалснаар бидний дийлэнх нь энэ чиглэлээрх ажил хэргийн харилцаанд оролцогч болохоо ойлгож авна. Хэрвээ ажил хэргийн харилцаанд нэг хэлбэрээр оролцож, өдөр тутмын тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаддаг хүнийг энэ талаарх ажил хэргийн харилцаанд ороогүй хүнтэй харьцуулахад тэд ямагт бэрхшээл болон асуудалтай тулгардаг байна. Аливаа асуудалд ажил хэрэгч хандах нь танд бие хүний чинь хувьд олон нааштай өөрчлөлтийг авч ирэх төдийгүй, таныг гэр бүл, нийгэм, хамт олныхоо дунд нэр хүндтэй хүн болоход тус болдог. Асуудалд системтэй, ажил хэрэгнч хандах нь таны амьдралд зорилгодоо хүрэн олон боломжыг олгодог. Ажил хэрэгч байдал нь асуудлыг давж гарахад туслах төдийгүй тулгамдсан чухал сорилтыг шийдвэрлэх үед өөрийн зөв шийдвэрийг гаргахад тань тусална.

 “Ажил хэрэгч” хүн болоход тань...

Эрч хүч

Хөдөлмөрч, хичээнгүй бас ухаантай байх нь ажил хэрэгч хүний гол чанар юм. Аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг зөв шийдвэрлэх, амжилттай дуусгах биеийн болоод ухааны эрч хүчтэй байх нь чухал юм. Энэ эрч хүчийг өөртөө бий болгохын тулд өөрийн бие мах бодь, харах, сонсох, хүртэх, үнэрлэх мэдрэхүйгээ тулгамдсан асуудалд бэлэн байхаар зөв удирдах хэрэгтэй. Нөгөө талаас бие бялдрын дасгал сургууль, эрүүл хооллолтыг өдөр тутмынхаа амьдралд мөрдлөг болгосноор эрүүр чийрэг бие бялдартай иргэн байх нь чухал юм.

Амжилтанд хүрэх эрмэлзэл

Танд амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Асуудалд хандах таны ажил хэрэгч хандлаг тодорхой үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог. Энэ тэмүүлэл нь танаас жирийн хүмүүсээс илүү их шаргуу хөдөлмөрийг шаардаж болно.

Зорилготой байх

Үйл ажиллагааг төлөвлөсөн цаг хугацаанд өндөр үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой байх нь чухал. Үр дүнг тооцох, цаг хугацааны зөв менежмент танд маш хэрэгтэй. Амжилтанд хүрэх зорилтуудаа тодорхойлж авах нь танд тус болно.

Бусдаас суралцах чадвар

Та өөрөө нөлөөлхийг хүсэж байгаа хувь хүн болон хамт олны байранд өөрийгөө орлуулан тавиад үз. Мэдээж та тэдний ямар бодотой байгааг ойлгохыг хүсэж байгаа. Иймд бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж асуудалд хандах чадвартаай байх хэрэгтэй. Энэ нь ажил хэрэг явуулах үед хэрэглэгч, үйлчлүүлэгч юу хүсэж байгааг төсөөлөх чадварыг хэлж байна.

Авхаалж самбаа /манлайлал/

Бизнес эрхлэхэд шаардагдах хувь хүний манлайлал, бусдыг дагуулах урлаг танд хэрэгтэй. Нөөцийг тодорхойлох, бүрдүүлэх, үр ашигтай хувиарлах ур чадвар нь ажил хэргийг явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Төлөвлөх

Ажил хэргийг амжилттай явуулах дүр зургийг гаргахын тулд үйл ажиллагааг ямар зорилгоор хийж байгаа, юу хийх, ямар аргаар хийх, хэн үүнийг хийх, хэзээ үүнийг хийхийг тодорхойлсон төлөвлөгөөг зайлшгүй цаасан дээр буулгана. Төлөвлөгөөтэй болсоноор энэ нь нөхцөл байдлыг ойлгомжтой болгож ажил хэргийг эхлүүлэх, эс эхлүүлэхийг хэлж өгдөг. Эрсдэлтэй, аз туршсан бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөө гаргах нь ирээдүйн ашиг орлого, алдагдлыг тооцох хэмжүүр болдог.

Эрсдлийг хүлээх

Эхэл!, Бизнесийнхээ ажиллагааг эхэл!, Үүнд заавал шийвэр гардаг. Иймд бүхий л явуулах гэж байгаа үйл ажиллагааг эхлэхээс өмнө эрсдлийг зайлшгүй урьдчилан тооцсон байхыг шаарддаг. Ингэж чадвал ажил хэргээ хугацаанд нь амжилттай, үр дүнтэй явуулж чадна. Жирийн хүнээс ажил хэрэгч хүний ялгагдах нэг онцлог бол тэд хамгийн түрүүнд эрсдлээ тооцдогоороо ялгаатай юм. Амжилт бол зөв шийдвэрийг зөв цаг хугацаанд гаргаснаар эхэлдэг.

Шинийг эрэлхийлэгч

Ажил хэрэгч хүний бусдаас ялгарах өөр нэг чанар бол ажил хэргийг илүү үр дүнтэй явуулах шинэ санааг эрэлхийлэгч байдаг. Хувь хүний шинэ санаа, төсөөлөл, түүнд хандах хандлага нь өөрийн хэрэгцээг хангах явцдаа хүрээлэн байгаа орчноо өөрчлөхөд нөлөөлдөг. Төрөл бүрийн салбарын, янз бүрийн мэдээлэлтэй байх нь шинийг сэдэгч хүнд чухал асуудал бөгөөд шинээр мэдлэг, мэдээлэл олж авах явцдаа шинэ санааг олж авдаг нь ийм төрлийн хүмүүсийн үндсэн хэв шинж юм.

Чадвар

Ажил хэрэгч хүмүүс өөрийн үйл ажиллагааг эрхлэх ноу-хау буюу тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай байдаг. Ийм төрлийн хүмүүсийн ихэнх нь өөрийн бизнест амжилт авчрах мэдлэг, чадвар, амьдралын туршлагатай байдаг. Ийм ч учраас өөрийнхөө аж ахуй эрхлэх дадлага, чадварыг үнэлэх чадвар танд зайлшгүй байх шаардлагатай. Үүнлээс гадна авьяас, ур чадварыг хөсөрдүүлэхгүйн тулд байнга өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж, туршиж байх хэрэгтэй байдаг.  

Тэсвэр хатуужил

Аж ахуй эрхлэх гэж байгаа хүн тулгарах саад бэрхшээлд бэлэн байх хэрэгтэй. Эмэгтэй бизнес эрхлэгчид тулгарах бэрхшээлд мохох сөрөг хандлага ажиглагддаг тул тэднээс нэмэлт хатуужил тэвчээр шаардана. Өөрийн аж ахуйг хүссэн хэмжээндээ амжилттай эрхлэн явуулахд тулгарсан бэрхшээлийн өмнө цөхрөнгүй тэмцэх хатуужил танд юу юунаас илүү чухал. Тэвчээр, хатуужил, итгэл нь тулгарч байгаа бодит болон сэтгэл зүйн бэрхшээлийг амжилттай давж гарах үндэс юм.

Бизнесийн төрөл

Хүмүүс өөрийн тэмүүлэл, эрэлт хэрэгцээний дагуу төрөл бүрийн сонирхолд хөтлөгдөж байдаг. Аж ахуй эрхлэх хүн энэ хүсэл тэмүүлэл, эрэлт хэрэгцээний үр дүнд бий болсон сонирхолоо хангахын тулд сонирхсон аж ахуйгаа сэтгэл ханамжтай байгуулах зорилготой байдаг. Амжилттай байгуулсан аж ахуй бүр хүнд өөрт нь сэтгэл ханамжийн шагнал авчирдаг. Аж ахуйн төрөл, загварыг гаргахын тулд энэ нь хувийн болон төрийн өмчийн, албан болон албан бус, хувь хүний эсвэл бүлэг хамт олны, орон нутгийн болон олон улсын, том болон жижиг, бизнесийн болон нийгмийн, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний алин болохыг тодорхойлдог. Аж ахуйн төрөл хэлбэрээс үл хамаарч тулгарч байгаа бэрхшээлийг хэрхэн давж гарах шийдвэрийг зөв гаргах нь байгууллагыг амжилтанд хүргэж боломж өгдөг. Байгууллага хоорондын гол ялгаа нь амжилт, түүнээс хүртэх сэтгэл ханамж, үр дүнгээр хэмжигдэнэ. Ашгийн байгууллага ашиг олдог бол ашгийн бус байгууллагууд биеийн болоод сэтгэл зүйн амжилт ололтыг чухалчилдаг. Иймээс ажил хэрэгч хүмүүс өөрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн ажлыг л сонгодог. Тодорхой хэсэг аж ахуй бусад аж ахуйн нэгж байгууллагын оршин тогтнох хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг аж ахуйн бүтээгдэхүүн бусад аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд хэрэглэгдэж улмаар нийгмийг бүхэлд нь мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнд оруулдаг байна. Хичнээн их мөнгө эргэлтэнд орж байвал нийгэм төдийчинээ баян байдаг. Байгууллагуудын харилцан хамааралтай үйл ажиллагаа нь нийгэмд төдийгүй хүмүүстй маш олон боломжийг ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймд ажил хэрэгч хүмүүс энэ боломжуудыг тодорхойлж дараа нь түүнийг ашигладаг байна. Бидний хүрээлэн байгаа орчинд илүү өндөр түвшинд харилцан ашигтай ажиллаж болох ашиглагдаагүй олон тооны боломжууд оршдог бөгөөд хүн бүрт ийм боломж нээлттэй байдаг. Эргэн тойронд чинь байгаа төрөл бүрийн бизнесийн байгууллагуудыг анхааралтай судлах, хэрхэн тэдэнтэй харилцан ашигтай хамтарч ажиллах боломж байгааг зөв дүгнэх хэрэгтэй. Ингэж та чадах зүйлээ, өөртөө байгаа тэр л чадвараар амжилттай хэрэгжүүлэхээр ажилладаг.

гадаад бодлогын үзэл баримтлал

2009 оны 11-р сарын 10 Нийтэлсэн ochir

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш олон улсын харилцаанд ноёрхсон хүйтэн дайн дуусч, бие биенийгээ сөрөн зогссон хоёр туйлт ертөнцийн бүтэц задарч, олон улсын харилцааны шинэ тогтолцоо бүрэлдэх үйл явц бэхжиж байна.
Хэдийгээр дэлхийн улс гүрнүүд нийгмийн хөгжлийн жам ёсоор, түүний дотор эдийн засаг, технологийн хөгжлийн шаардлагаар ойртож, харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэх нөхцөл бүрэлдэж байгаа боловч улс орнуудын шашин, үндэстэн хоорондын зөрчил нэмэгдэж үндсэрхэг үзэл газар авч, бүс нутгийн хэмжээнд болон тодорхой улс орны дотор зөрчил, мөргөлдөөн гарах магадлал багасахгүй байна.
Дэлхийн социалист систем, Зөвлөлт Холбоот Улс задарсан нь түүний холбоотон байсан Монгол Улсын гадаад нөхцөл байдлыг эрс өөрчлөв. Эдүгээ хөрш хоёр оронд гарч буй томоохон өөрчлөлт нь Монгол Улсын гадаад орчинд шууд нөлөөлж байна.
Манай орны улс төр, нийгэм, эдийн засгийн байгууллын өөрчлөлт, шинэчлэлт улс үндэснийхээ ашиг сонирхлыг дээдэлсэн, бодит байдалд тулгуурласан гадаад бодлого явуулах аятай боломж бүрдүүлж байна.

Гадаад, дотоод эдгээр хүчин зүйлийг үндэс болгон Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг тодорхойлж байна.

Top of Form

Гарчиг

I. Нийтлэг үндэслэл

II. Монгол Улсын гадаад улс төрийн бодлого

III. Эдийн засгийн гадаад харилцааны бодлого

IV. Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааны бодлого

V. Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого

I. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг эрхэмлэсэн улс бөгөөд улс төр, газар зүйн хувьд Ази тивд хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй, хөгжиж байгаа орон юм. Монгол Улсын гадаад бодлого нь тус улсын Үндсэн хуульд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд Монгол Улсын гадаад, дотоод өвөрмөц байдал нь гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

2.Монгол Улсын гадаад бодлогын зорилт нь тус улс хүн төрөлхтний хөгжлийн жамыг даган бүх улс оронтой найрсаг харилцаатай байж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн нөлөө бүхий улс гүрнүүдтэй улс төр, эдийн засгийн болон бусад ашиг сонирхлын шүтэлцээ бүхий харилцааны сүлжээ бүрдүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бат найдвартай хангах явдал мөн.

3.Монгол Улс нээлттэй, эвсэлд үл нэгдэх бодлого явуулна. Өндөр хөгжилтэй улсуудын бодит сонирхлыг Монголд бий болгох бодлого баримтлахын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ. Гадаад орнууд дахь Монголын сонирхлыг улс төр-эрх зүйн аргаар бататган хамгаална.

4.Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлохдоо олон улсын харилцааны хөгжил, дэлхий дахины болон бүс нутгийн улс төрийн байдалтай нягт уялдуулж тэргүүлэх чиглэл, зорилтыг нь тогтоохдоо уян хатан хандаж байна.

5.Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах, эдийн засаг, шинжлэх ухаан-технологийг хөгжүүлэх гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна.

6.Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-технологи, соёл хүмүүнлэгийн хүрээний гадаад харилцааны бодлого дотроос улс төрийн гадаад бодлого тодорхойлогч шинжтэй байна.

II. МОНГОЛ УЛСЫН ГАДААД УЛС ТӨРИЙН БОДЛОГО

7.Монгол Улсын гадаад улс төрийн бодлого нь тус улсын аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх нэг гол хэрэглүүр бөгөөд түүний үр дүнг юуны өмнө тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын ашиг сонирхол хэрхэн хангагдаж, олон улсын байр суурь хэр бэхжиж, нэр хүнд нь хэрхэн өсч байгаагаар тодорхойлно.

8.Монгол Улс аливаа улстай харилцахдаа бие биеийн бүрэн эрхт байдл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, хүч үл хэрэглэх, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.

9.Монгол Улс гадаад улс төрийн бодлогодоо энхийг эрхэмлэж, улс гүрэнтэй сөргөлдөхгүй байхыг аль болохоор чухалчилж, олон тулгуурт бодлого явуулна. Үндэснийхээ ашиг сонирхлыг ямагт дээдлэхийн хамт бусад улс, түншийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг шууд хөндөөгүй хөрш хоёр орныхоо маргаанд хөндлөнгөөс үл оролцоно. Цэргийн аливаа эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх чиг шугам баримтална.

10.Монгол Улс олон улсын тавцанд ашиг сонирхлоо хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрээр батлагаажуулна. Олон улсын эрх зүйг хүндэтгэн сахиж, гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ.

11.Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий дахины чанартай тулгамдсан асуудлыг шийвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйлсэд боломжийн хэрээр идэвхтэй хувь нэмэр оруулахыг чармайна. Чингэхдээ үндэсний ашиг сонирхол, үнэт зүйлс, тулгуур зарчмуудаа юуны өмнө удирдлага болгоно.

12.Монгол Улс гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ дараах чиглэлийг баримтална:

1/ ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд аль нэгийг нь өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана;

2/ Монгол Улсын гадаад бодлогын хоёр дахь чиглэл бол АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал мөн. Үүний хамт Энэтхэг, БНСУ, Тайланд, Сингапур, Турк, Дани, Нидерланд, Финланд, Австри, Швед, Швейцари зэрэг оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгон зохистой түвшинд хүргэх бодлого баримтална;

3/ Монгол Улсын гадаад бодлогын гурав дахь чиглэл бол Азийн бүс нутагт байр сууриа бататгаж эндхийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох явдал мөн. Энэ зорилтын хүрээнд Ази, Номхон далайн чиглэл, түүний дотор Зүүн-хойд Ази, Төв Азийн чиглэлд түлхүү анхаарна. Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, хамтын аюулгүй байдлын механизм буй болгох үйл явцад идэвхтэй оролцоно. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэн орохыг зорино. Бүс нутгийн интеграцид орох нөхцөлийг юуны өмнө түүнд хамаарч буй улс орнуудтай хоёр талын харилцааг өргөтгөн хөгжүүлэх замаар бүрдүүлнэ;

4/ Монгол Улсын гадаад бодлогын дөрөвдэх чиглэл нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүү-эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал байна;

5/ социалист хамтын нөхөрлөлийн гэгдэж байсан орнууд, шинээр тусгаар тогтносон улсуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тав дахь чиглэл байна. Эдгээр улстай харилцахдаа өмнөх харилцааны нааштай өвийг бататгахыг чухалчлахын хамт харилцаагаа шинэ нөхцөлд зохицуулан хөгжүүлэх бодит боломжийг харгалзан уян хатан хандана. Тухайлбал Дорнод Европоос Польш, Унгар, Чех улстай, мөн Казахстан, Украин, Беларусь, Киргизстан, Узбекстан улстай харилцаагаа түлхүү хөгжүүлэхэд анхаарна;

6/ хөгжиж байгаа орнуудтай найрсаг харилцаатай байж, нийтлэг зорилтоо шийдвэрлэх үүднээс бодит боломжийн хэмжээнд тэдгээртэй хамтран ажиллах явдал Монгол Улсын гадаад бодлогын зургаа дахь чиглэл байна. Энэ зорилтыг хоёр талын харилцааны хүрээнээс гадна голчлон олон улсын байгууллага, хөдөлгөөний хүрээнд, тухайлбал Нэгдсэн Үндэстний Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэгт хамтран ажиллах замаар хэрэгжүүлнэ.

13.Монгол Улсын гадаад улс төрийн бодлогын чиглэлүүдийг харгалзан тус улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын байршлыг тогтоож, гадаад улс төрийн бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлнэ.

14.Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газарт эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн талаар өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин оролцуулан томилж ажиллуулах зарчим баримтална.

III. ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

15.Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны бодлогын үндсэн зорилго нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн дээр тус Улсын эдийн засгийн хэтийн болон цаг үеийн зорилтыг зохистой шийдвэрлэхэд гадаад хүчин зүйлийг оновчтой ашиглах, улмаар улс орны эдийн засгийг бүс нутгийн интеграцид өөрийн гэсэн байр суурьтай болгоход оршино.

16.Гадаад улс орнуудтай эдийн засгийн харилцаа хөгжүүлэх, хамтран ажиллахдаа эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, аль нэг орноос хэт хараат байдалд орохоос сэрэмжлэхийн хамт олон улсын аж ахуйн харилцааны зарчим, хэм хэмжээг баримтлан эрх тэгш, харилцан ашигтай байх, хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, улс төрийн болон бусад даралт шахалтад автахгүй байх нөхцөл бүрдүүлэх бодлого явуулна.

17.Эдийн засаг, гааль, худалдааны тусгай бүс байгуулах, хамтарсан буюу гадаадын дагнасан хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулах, концесс олгох зэрэг хөтөлбөрийг улс төр, эдийн засгийн үр дагаврыг нь нарийн тооцож үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүй, эдийн засгийн үр ашигтай байхуйцаар ашиглана.

18.Үндэсний ашиг сонирхолд ихээхэн нөлөө бүхий төслийг хэрэгжүүлэхдээ хамтран ажиллах улс буюу түншийг улс төрийн ашиг сонирхлын үүднээс сонгохыг чухалчилна.

19.Гадаад өрийн асуудлыг улс орны эдийн засгийн аюулгүй байдалд хохиролгүйгээр зохицуулж, зээлийг эгүүлэн төлөх баталгааг нь нарийн тооцож зөв тогтоосны үндсэн дээр авч, үр дүнтэй ашиглана.

20.Монгол Улс эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ дараах үндсэн чиглэл баримтална:

1/ эдийн засгийн гадаад харилцааны үйл ажиллагааг улс орны эдийн засгийн чадавхи, экспортын чиглэлийн нөөцийг өсгөн нэмэгдүүлэх, эдийн засгийн дэд бүтцийг бүрэлдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

2/ Монгол Улсын эдийн засгийн түүхий эд зонхилсон чиглэлийг өөрчилж, оновчтой бүтцийг бүрэлдэхүүлэхэд чиглэсэн үндсэн салбаруудыг хөгжүүлэх шаардлагатай уялдуулан эрдсийн болон мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг хамгийн үр ашигтай хэмжээнд хүргэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

3/ одоо байгаа үйлдвэрүүдийг орчин үеийн шилдэг техник, технологиор шинэчлэн тоноглох, хүнс, хөнгөн үйлдвэр, уул уурхай, хими, биотехнологи, шинэ материалын зэрэг экспортын чиглэлтэй аж үйлдвэрийг өөрийн орны түүхий эдэд тулгуурлан хөгжүүлэх чиглэл баримтлах;

4/ экспортын чадавхийг дээшлүүлэхдээ алт, зэс, молибден, уран зэрэг эрдэс түүхий эдийг боловсруулах, бзүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гадаад орнуудтай хамтран ажиллах;

5/ монголын экспортын бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөх;

6/ улс орны түлш-эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам тээврийн таатай нөхцөл бүрдүүлэх;

7/ олон улсын, ялангуяа Зүүн-хойд Азийн зам, тээвэр, мэдээлэл, харилцаа, холбооны сүлжээнд нэгдэж орох;

8/ импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлтэй дунд, жижиг үйлдвэрийг хөгжүүлэхэд гадаадын зээл тусламж, технологи авах бодлого баримтлах;

9/ монгол орны байгаль, түүх, соёлын өв санд түшиглэн олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, материаллаг баазыг нь бэхжүүлж, үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх;

10/ гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөл олох, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах статусыг тодорхой хугацаанд хадгалах.

IV. ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНОЛОГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

21.Шинжлэх ухаан-технологийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны гол зорилго нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн хөдөлгөгч хүч болохуйц, бүс нутаг, тив, дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн чадавхийг бүрэлдүүлж хөгжүүлэхэд гадаад хүчин зүйлийг бүрэн ашиглах явдал мөн.

22.Улс орны хүн хүчний болон байгалийн нөөц баялаг, нийгмийн онол, сэтгэлгээний түвшин, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн өвөрмөц соёл иргэншлийн хэв шинжид тохирсон мэдлэг, оюуны сан хөмрөгийг дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн ололтоор баяжуулах зарчмыг мөрдлөг болгоно.

23.Монгол Улс шинжлэх ухаан-технологийн салбарын гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн чиглэл баримтална:

1/ үйлдвэрлэл, үйлчилгээнд дэвшилт арга технологи нэвтрүүлэх. Чингэхдээ оюуны их багтаамжтай технологийг сонгон нэвтрүүлэхийг эрхэмлэх. Эрдэс түүхий эд, мал, ургамлын гаралтай түүхий эд, сэргээгдэх эрчим хүчний зэрэг технологийг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах;

2/ шинжлэх ухаан-технологийн үндэсний мэдээллийн сүлжээг олон улсын мэдээллийн сүлжээнд холбох;

3/ оюуны өмч, шинжлэх ухаан-техникийн салбарт хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

V. СОЁЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО

24.Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны гол зорилго нь монгол туургатны соёл иргэншлийг хамгаалах, соёлын өвөрмөц өв уламжлалыг арвижуулж, дэлхийн соёлын нийтлэг ололтоор баяжуулах, түүх соёлын үнэт зүйлсээ сэргээх, хальж гарсан зүйлсийг сурвалжлан олох, шинэ нөхцөлд ажиллах чадвартай үндэсний боловсон хүчин бэлтгэх зэрэгт соёлын хамтын ажиллагааг чиглүүлэх, улс орноо гадаадад таниулах, Монгол Улсыг сонирхогч, талархагчдын эгнээг өргөтгөх, бусад орон дахь Монгол судлалыг хөхүүлэн дэмжих, улс түмнийг танин мэдэх, тэдэнтэй харилцан ойлголцох, итгэлцэх явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

25.Соёл, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахдаа төрийн болон ардын дипломатын аргыг хослуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хүндэтгэх, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг баримтална.

26.Монгол Улс хүмүүнлэгийн салбарын гадаад харилцааг хэрэгжүүлэхдээ дараах чиглэл баримтална:

1/ гадаад орнуудтай эрх зүйн өргөн хамтын ажиллагаа хөгжүүлж, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалах;

2/ хилийн чанадад орших монгол үндэстнүүдтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд бие биеийгээ харилцан дэмжих, тэдний зүгээс Монгол Улсын хөгжил, дэвшилд үзүүлэх дэмжлэг туслалцааг авах;

3/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд хор хөнөөл бүхий харгис урсгал, бүлгийн нөлөөллөөс урьдчилан сэрэмжлэх арга хэмжээ авч байх;

4/ зах зээлийн эдийн засаг, улс төр, эрх зүй, менежмент, маркетинг болон тус улсын шинжлэх ухаан-техникийн дэвшлийн тэргүүлэх чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад оюутан сургах, мэргэжлийн удирдах ажилтан, мэргэжилтэн бэлтгэхийг урьтал болгох, чингэхдээ олон улсын тусгай болон хөгжингүй орны төрөлжсөн сан, улсын ба хувийн их, дээд сургууль, байгууллагын зардлаар оюутан сургах, боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх, эрдмийн зэрэг хамгаалуулах, нарийн мэргэшлийн ажилчин бэлтгэх, гадаадаас өндөр мэргэжлийн багш, эрдэмтдийг урьж ажиллуулах зэрэг боломжийг ашиглах;

5/ гадаад орны ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтын шилдэг арга технологи, зохион байгуулалтыг судлан тус улсын онцлогтой уян хатан хослуулан авч хэрэглэх;

6/ Монголын түүх, соёлын дурсгалт болон байгалийн өв, үнэт зүйлсийг нөхөн сэргээх, хамгаалах, улс түмний хүртээл болгох талаар түүх, шашин, соёлын нийтлэг өв бүхий Азийн орнууд, сонирхогч бусад орон, ЮНЕСКО, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах;

7/ боловсрол, соёл, урлаг, спорт, олон нийт, мэдээллийн олон улсын байгууллага, сангуудтай идэвхтэй харилцах, шаардлагатай гэрээнд нэгдэн орох, ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоон хөгжүүлэх, эрдэмтэн, багш, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, тамирчид, жуулчинд солилцох явдлыг дэмжих, соёл, урлаг, спортын олон улсын арга хэмжээнд үр ашигтай оролцох, ийм төрлийн арга хэмжээг эх орондоо зохиох;

8/ улс орны экологийн аюулгүй байдлыг хангах, экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах гадаад тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Bottom of Form

уншаад үзнэ биз дээ бага ч гэсэн мэдлэг шүү

2009 оны 11-р сарын 09 Нийтэлсэн ochir

Бизнес төлөвлөгөө боловсруулах зөвлөмж

Бизнес төлөвлөгөө гэдэг нь бизнессийн стратеги, зорилтыг тодорхойлж, бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.

Бизнес төлөвлөгөө гэдэг нь бизнессийн стратеги, зорилтыг тодорхойлж, бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд түүний бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, удирдлагын ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримтыг хэлнэ.

Аж ахуйн нэгж байгууллага нь бизнес төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан боловсруулах бөгөөд дараахь асуудлуудыг заавал тусгасан байна. Үүнд:

  • Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилго, баримтлах бодлого, хэтийн төлөв байдал;
  • Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд ашигтай байх макро болон микро түвшин дэх боломжит нөхцөлүүд;
  • Компанийн тайлан тэнцэл, мөнгөн хөрөнгийн урсгал, орлого зарлагын 3-5 жилийн төсөөлөл;
  • Актив, пассивын бүтэц, хэмжээ түүний удирдлагыг сайжруулах төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын талаархи ерөнхий нөхцөлүүд, энэ талаар баримтлах бодлого;
  • Үйл ажиллагаатай холбогдон гарах эрсдлийг тодорхойлж, түүнийг удирдахад авах арга хэмжээ. 

Бизнес төлөвлөгөөг үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлснээс хойш 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн боловсруулна.

Бизнес төлөвлөгөө нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Бизнес төлөвлөгөөний нүүр хуудсанд дараах зүйлсийг тусган харуулна:

  • Байгууллагын нэр, хаяг
  • Бизнес төлөвлөгөөний нэр
  • Хувилбарын дугаар
  • Боловсруулсан огноо
  • Зохиогчийн нэр, хаяг
  • Зохиогчийн тэмдэглэл
  • Байгууллагын удирдлагын нэр, хаяг

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ: Энэ бүлэгт тухайн бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагын тухай, хэрэгжүүлэх гэж буй бизнес төлөвлөгөөний эрхэм зорилго, зорилт, амжилтын үндэс, учирч болох эрсдэл болон санхүүгийн бусад үзүүлэлтүүдийн тухай товч мэдээллийг багтаана.

Эрхэм зорилго гэдэг нь хэний ямар хэрэгцээг, яаж хангах тухай тодорхойлолт юм.

Зорилт гэдэг нь эрхэм зорилтонд хүрэхийн тулд шат дараалан хэрэгжүүлэх, хугацаатай, хэмжигдэхүйц бодитой үр дүн буюу хүрэх цэг юм.

БИЗНЕСИЙН ТАНИЛЦУУЛГА: Бизнесийн танилцуулга гэдэг нь тухайн компанийн нэр, хаяг, өсөж хөгжиж ирсэн түүх, хариуцлагын тогтолцоо, зах зээлийн нөхцөл төлөв байдал, эрхэлж байгаа үйл ажиллагаа, гаргаж буй үйлчилгээ түүнчлэн удирдлага боловсон хүчний хангалт, санхүүгийн чадавхи ба байдал бизнес төлөвлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго зорилтууд түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, зээлийг эргэж төлөх хугацаа, үр ашиг, борлуулалтын орлого, ашиг зэргийг тусган харуулсан хураангуй тодорхойлолт юм.

Бизнесийн танилцуулга нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

  • Бизнес ба түүний түүх
  • Зах зээлийн нөхцөл төлөв байдал
  • Одоо явуулж байгаа үйл ажиллагаа
  • Удирдлага боловсон, хүчин
  • Санхүүгийн байдал төлөв
  • Бизнес төлөвлөгөө бичих болсон шалтгаан, зорилго

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Бизнес төлөвлөгөөний “Маркетингийн төлөвлөгөө"-г дараахи гурван хэсэг дээр бичнэ үү.

Зах зээлийн шинжилгээ: Маркетингийн төлөвлөгөөг боловсруулахын тулд юуны түрүүнд зах зээл буюу хэрэглэгчдийнхээ тухай судалж мэдэх, зах зээлийг тань булаацалдах өрсөлдөгчид, танайд бараа үйлчилгээ үзүүлэх түншүүд, зуучлагчдынхаа талаар судлах ёстой. 

Маркетингийн стратеги: Маркетингийн стратеги гэдэг нь зах зээл рүү хандсан төлөвлөгөө буюу амжилт олохын тулд танай байгууллагын хэрэглэж буй арга замууд юм.

Маркетингийн иж бүрдэл: Танай байгууллага зах зээл рүүгээ хандах арга зам буюу стратегиа тодорхойлсон бол одоо зах зээл дээр таатай байдал үүсгэхийн тулд байгууллагын ашигладаг хүчин зүйлс буюу маркетингийн иж бүрдлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Маркетингийн иж бүрдэлд үйлчилгээ, үнэ, идэвхжүүлэлт, хуваарилалтын талаар тусгана.

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний хэрэгцээ гэсэн асуудлуудыг багтааж оруулна.

Удирдах баг: Бизнес төлөвлөгөөний энэ хэсэгт удирдах багийн гишүүд нь  менежментийн чиглэлээр хэр мэрэгшсэн, бие биенээ орлох чадвар нь ямархуу болох, мэргэжил дадлага туршлагатай байх шаардлагыг хэр зэрэг хангасан байдал болон эрх мэдэл, ажил үүргийг оновчтой хуваарилсан байдал зэргийг харуулах хэрэгтэй. Удирдах багийн болон мэргэжилтэн (хуулийн зөвлөх г.м.), тэргүүлэх ажилтны (салбаруудын удирдлага г.м.) дадлага, туршлага, тухайн салбарт ажилласан байдал, үүрэг хариуцлага зэрэг тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдээлэл бүхий намтрыг бизнес төлөвлөгөөндөө хавсаргах шаардлагатай. Түүнчлэн удирдах багийн гишүүн бүрийн эрх үүрэг хариуцлагыг нягт тогтоож, хэн нь хэнд захирагддаг, хэн эцсийн шийдвэр гаргадгийг зааж байгууллагын дүрэмд оруулан баталгаажуулж, төлөвлөгөөндөө хавсаргаж болно.

Зохион байгуулалтын бүтэц: Удирдах багийн дор зохион байгуулалтын шат дамжлага багатай, хамгийн үр ашигтай бүтцийг тогтоох нь чухал. Цөөн хүнтэй хамт олны зохион байгуулалтын бүтцийн үр ашигтай байх үндэс зарчим нь нэг удирдлагатай байх, ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдагч мэдээллээр сайн хангагддаг байх, ажиллагчид ажлынхаа үр дүнг сонирхдог байх, хяналт ил тод байх явдал болно. Энэхүү зарчмыг баримтлан зохион байгуулалтын бүтцээ тогтоож бизнес төлөвлөгөөндөө оруулна.

Боловсон хүчин: Энэ хэсэгт шаардагдлагатай мэргэжлийн боловсон хүчин тэдгээрийн тоо түүнчлэн мэргэжил эзэмшүүлэх эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтын асуудлуудыг төлөвлөх болно. Энэ хэсэгт нийт ажиллагчид болон шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, уг ажлыг гүйцэтгэх ажиллагсдын тоо түүнчлэн нийт ажиллагсдын сар, жилийн цалингийн хэмжээ, цалингийн шимтгэлийг тооцоолж төлөвлөнө. Сургалтанд зориулсан зардал хэдийгээр гаднаас нь харахад ашиггүй мэт боловч үр ашгаа зүй ёсоор өгдөг гэдгийг анхаарвал зохистой.

САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ: Санхүүгийн төлөвлөгөөнд дараах хэсгүүд орно. Үүнд:

  • Нийт орлогын тооцоо
  • Үйл ажиллагааны урсгал зардлын тооцоо
  • Ашиг/алдагдлын тооцоо
  • Алдагдалгүй ажиллагааны тооцоо
  • Мөнгөн урсгалын тооцоо орно.

ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ: Бизнессийн үйл ажиллагаа эрхлэхэд 4 төрлийн үндсэн эрсдэлийг тооцоолоход болно. Үүнд:

  • Техник, тоног төхөөрөмжийн
  • Санхүүгийн буюу зээлийн
  • Хүний хүчин зүйлийн
  • Хууль зүйн
  • Бусад

Эрсдэлийг багасгах боломжууд: Эдгээр дурьдсан эрсдэлээс чухам ямар нь танай бизнест тохиолдож болох магадлал илүү вэ? Түүнийг доод хэмжээнд байлгахын тулд та ямар арга хэмжээ төлөвлөснөө бичих нь зүйтэй. Дараа нь даатгалд хамруулж болох эрсдэлийг ангилж ямар нөхцлөөр аль даатгалын компанитай гэрээ хийхээ тодорхойлж бич. Харин даатгалд үл хамаарах эрсдэлийн талаар авах арга хэмжээг хэрхэн төлөвлөж байгааг тодорхойлох шаардлагатай. Эрсэдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дүнд компаний ашигт ажиллагаа хэрхэн хадгалагдаж үлдэхийг төлөвлөсөн үр дүнтэй жишиж харьцуулаарай

диполмат хэрэг болж магад

2009 оны 10-р сарын 26 Нийтэлсэн ochir
диполмат бие даалт Дэлгэрэнгүй»

чөлөөт сэдэв

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн ochir
аялал жуулчлал Дэлгэрэнгүй»

агнуурын хичээл 2

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн ochir
ухшййб үзээрэй Дэлгэрэнгүй»

амьтны аймгийн тухай

2009 оны 10-р сарын 25 Нийтэлсэн ochir
унших сэдэв Дэлгэрэнгүй»

агнуурын хичээл

2009 оны 10-р сарын 24 Нийтэлсэн ochir
агнуурын тухай хууль Дэлгэрэнгүй»

medee

2009 оны 10-р сарын 24 Нийтэлсэн ochir
aylal juulchlaliin medee Дэлгэрэнгүй»

хуулийн этгээдийн улсын бүртгэл

2009 оны 10-р сарын 24 Нийтэлсэн ochir
2003 оны 05 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж
2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хуулийн этгээд" гэж Иргэний хуульд заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

3.1.2."хуулийн этгээдийн улсын бүртгэл" /цаашид "улсын бүртгэл" гэх/ гэж хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн талаархи бусад мэдээллийг энэ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтад оруулах үйлдлийг;

3.1.3."улсын бүртгэлийн жагсаалт" гэж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл агуулсан тодорхой загвар бүхий баримт бичгийг;

3.1.4."үүсгэн байгуулах баримт бичиг" гэж хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг.
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

5 дугаар зүйл. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл
5.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасныг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол буруутай этгээд уг гэм хорыг арилгана.
6 дугаар зүйл. Бүртгэлийн хураамж
6.1.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн1 12, 13 дугаар зүйлд заасан хураамж төлнө.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бүртгэх байгууллага, түүний чиг үүрэг

7 дугаар зүйл. Бүртгэх байгууллага
7.1.Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/ бүртгэнэ:

7.1.1.нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар;


/Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.2.холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

/ Энэ заалтыг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.1.3.төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

7.1.4.соёл, боловсрол, сургалтын байгууллагыг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь;


/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.1.5.эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

7.1.6.улс төрийн намыг Улсын дээд шүүх.
8 дугаар зүйл. Бүртгэх байгууллагын чиг үүрэг
8.1.Бүртгэх байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх;

8.1.2.энэ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх;
8.1.3.хуулийн этгээд тус бүрт холбогдох баримт бичгийг дугаарлаж хавтаслан, засвар оруулах боломжгүй байдлаар лацдах, түүнийг гал, усны болон бусад аюул ослоос бүрэн хамгаалсан шүүгээнд хадгалах;

8.1.4.улсын бүртгэлийн жагсаалтаас энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа өгөх;

8.1.5.улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн нэрийн жагсаалт хөтлөх, нэрийн сан бүрдүүлэх, тэдгээрээс лавлагаа өгөх;

8.1.6.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад оруулах;

8.1.7.энэ хуульд заасан бусад чиг үүрэг.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Улсын бүртгэлийн жагсаалт

9 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх зарчим, хэлбэр

9.1.Хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон энэ хуульд заасан бусад мэдээллийг агуулсан улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэх байгууллага хөтөлнө.

9.2.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

9.3.Улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэлийн дэвтэр дээр болон цахим санд давхар хөтлөх бөгөөд бүртгэлийн дэвтэр дээрх болон цахим сан дахь мэдээлэл зөрвөл бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг үндэслэл болгоно.

9.4. Улсын бүртгэлийн жагсаалтыг цахим санд оруулж хөтлөхдөө улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх зарчмыг удирдлага болгон зохих арга зүй, программыг ашиглана.

9.5. Улсын бүртгэлийн жагсаалт нь улсын хэмжээний мэдээллийн эх сурвалж болно.
10 дугаар зүйл. Улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журам
10.1.Энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага Үндэсний статистикийн газрын саналыг тусган Засгийн газраас баталсан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтыг хөтөлнө.
11 дүгээр зүйл. Улсын бүртгэлийн жагсаалтын агуулга
11.1.Улсын бүртгэлийн жагсаалтад хуулийн этгээдийн тухай дор дурдсан мэдээллийг тусгана:

11.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар;
11.1.2.тухайн хуулийн этгээдийн төрөл, хэлбэр;
11.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргааны оршин байгаа газрын хууль ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг;

11.1.4.хуулийн этгээд байгуулсан арга /шинээр, эсхүл өөрчлөн байгуулсан/;

11.1.5.үүсгэн байгуулагчийн талаар;
11.1.6. үүсгэн байгуулах баримт бичгийн талаар;

11.1.7.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

11.1.8.хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн огноо;

11.1.9.хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох арга /өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах/;

11.1.10.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан өөрийн хөрөнгийн хэмжээ;

11.1.11.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар /хэрэв байгаа бол/;

11.1.12.хуулийн этгээдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талаар;
11.1.13.тухайн хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын хууль ёсны хаяг.

11.2.Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухайн хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

11.4.Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсантай холбогдон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд энэ хуулийн 11.3-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.
12 дугаар зүйл. Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа олгох
12.1.Улсын бүртгэлийн жагсаалт дахь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаараас бусад мэдээлэл нийтэд хүртээмжтэй, ил тод байна. Бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөхөөс татгалзаж үл болно.

12.2.Бүртгэлийн байгууллага нь иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаартай холбогдох мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдэд өгч болно.

12.3.Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагааг дараахь хэлбэрээр өгнө:

12.3.1.хүссэн мэдээллийн талаар бичгээр буюу амаар;
12.3.2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбарыг.

12.4.Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа авах тухай хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан холбогдох этгээдэд шаардлагатай лавлагаа өгөх үүрэгтэй.

12.5.Бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөхдөө үйлчилгээний хураамж авах ба үйлчилгээний хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

12.6.Энэ хуулийн 12.5 нь хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, этгээдийн хүсэлтээр өгөх лавлагаанд хамаарахгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

13 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгэх хугацаа
13.1. Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.2.Хуулийн этгээд өөрчлөгдсөний үр дүнд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хугацаа энэ хуулийн 13.1-д заасантай нэгэн адил байна.
14 дүгээр зүйл. Бүртгүүлэх тухай өргөдөл, түүнийг гаргах хугацаа
14.1. Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө энэ хуулийн 7.1.1-д заасан хуулийн этгээд байгуулагдсанаасаа хойш нэг сарын дотор, бусад хуулийн этгээд ажлын 10 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад гаргана.

14.2.Өргөдлийн маягтын загварыг холбогдох бүртгэх байгууллага батална. Өргөдлийн маягтад дор дурдсан мэдээллийг тусгана:

14.2.1.үүсгэн байгуулах баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаж байгаа;

14.2.2.хуулийн этгээд нь хэлбэр, зохион байгуулалтын хувьд хуульд заасан журмаар байгуулагдаж байгаа;

14.2.3.бүрдүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангаж байгаа;

14.2.4.компанийн хэлбэрээр байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээ.

14.3.Энэ хуулийн 15.1-д заасан өргөдөл гаргагч өргөдлийн маягтыг бөглөж гарын үсэг зурах ба түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичнэ.

14.4.Өргөдөлд зурсан гарын үсгийн хэв маягыг нотариатаар гэрчлүүлнэ.
15 дугаар зүйл. Өргөдөл гаргах эрх бүхий этгээд
15.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ гаргана:

15.1.1.тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;
15.1.2.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;

15.1.3.тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг;
15.1.4.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

15.1.5.хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга;

15.1.6.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.
16 дугаар зүйл. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг
16.1.Өргөдөл гаргагч хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараахь баримт бичиг бүрдүүлнэ:
16.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
16.1.2. хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
16.1.3.хуулийн этгээдийн дүрэм;
16.1.4.хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ;
16.1.5.Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаад паспортын хуулбар, хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.1.6.хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;
16.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
16.2. Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 16.1-д зааснаас бусад баримт бичиг шаардаж болохгүй.
/Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
16.3.Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл баталгаат илгээмжээр хүргүүлж болно. Баталгаат илгээмжээр хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.
16.4.Өргөдөл гаргагчаас хүргүүлсэн баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авсан өдрийг уг баримт бичгийг хүлээн авсан өдөрт тооцно.
16.5.Бүртгэх байгууллага нь хүлээн авсан баримт бичгийн жагсаалт, хүлээн авсан огноо бүхий тасалбарыг өргөдөл гаргагчид өгнө.
16.6.Бүртгэх байгууллага нь баталгаат шуудангаар хүргүүлсэн баримт бичиг хүлээн авсны дараа өдөрт багтаан уг баримт бичиг хүлээн авсан тухай тасалбарыг тухайн хуулийн этгээдэд баталгаат шуудангаар хүргүүлэнэ. Баталгаат шуудангаар хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг холбогдох бүртгэх байгууллага хариуцна.
17 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх
17.1.Бүртгэх байгууллагын энэ хуулийн 13.1-д заасан шийдвэр нь улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг бүртгэх тухай бичилт хийх үндэслэл болно. Бүртгэлийн бичилт бүрт улсын бүртгэлийн дугаар олгож, бүртгэсэн огноог тэмдэглэнэ.

17.2.Хуулийн этгээдийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулж, бүртгэлийн бичилт хийсний дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсан дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, бүртгэсэн байгууллагын нэр, он, сар, өдөр бүхий тэмдэг дарж, хариуцсан бүртгэлийн ажилтан гарын үсэг зурсанаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

17.3.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ тухай нийтэд мэдээлнэ.

17.4.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.

17.5.Улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг Засгийн газар батална.
18 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах
18.1.Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана:

18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

18.1.2.өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа.

18.2.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол энэ тухай бичгээр шийдвэр гаргаж, уг шийдвэрийг өргөдөл гаргагчид хүргүүлнэ.

18.3.Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээд шүүхэд гомдол гаргаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ
Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

19 дүгээр зүйл. Бүртгүүлэх тухай өргөдөл, түүнийг гаргах
19.1.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд холбогдох бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргана.

19.2.Өргөдлийн маягтын загварт энэ хуулийн 14.2-т зааснаас гадна дараахь мэдээллийг тусгана:

19.2.1. өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээд нь өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг залгамжлан хариуцах тухай шилжүүлэх акт буюу хуваах балансад тусгагдсан тухай;

19.2.2.өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээд бүх үүрэг гүйцэтгүүлэгчиддээ энэ талаар бичгээр мэдэгдсэн тухай.
20 дугаар зүйл. Бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг
20.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн
этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

20.1.1. баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
20.1.2.хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

20.1.3.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг;

20.1.4.шилжүүлэх акт /нийлүүлсэн, нэгдсэн/;
20.1.5.хуваах баланс /хуваасан, тусгаарласан/;
20.1.6.Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.2-т заасан хянан зохицуулах албанаас гаргасан дүгнэлт;

20.1.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

20.2.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд бүртгэх байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргах хугацаа, журам энэ хуулийн 14.1, 15 дугаар зүйл, 16.3-т заасантай нэгэн адил байна.

21 дүгээр зүйл. Өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болох
21.1.Шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр нийлэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин нийлсэн хуулийн этгээд тус бүрийн хувьд тэдгээрийн үйл ажиллагаа зогссонд тооцно.

21.2.Нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссон тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно.

21.3.Шинээр үүссэн хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр хуваах замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин хуваагдсан хуулийн этгээдийн хувьд түүний үйл ажиллагаа зогссонд тооцно.

21.4.Шинээр үүссэн хуулийн этгээд тус бүрийн хамгийн сүүлчийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд тооцно.

21.5.Шинээр үүссэн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснээр өөрчлөгдөх замаар өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа дуусгавар болсонд, харин өөрчлөгдсөн хуулийн этгээдийн хувьд түүний үйл ажиллагаа зогссонд тооцно.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх

22 дугаар зүйл. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг
22.1.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

22.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
22.1.2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;
22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;
22.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

22.2.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална.

22.3.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллага тухай бүр нийтэд мэдээлнэ.

22.4.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахтай холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад баталсан маягтын дагуу өргөдөл гаргана.
23 дугаар зүйл. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх ба улсын бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулах
23.1.Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө.

23.2. Бүртгэх байгууллага нь энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийг явуулахдаа энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ
Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгэх

24 дүгээр зүйл. Хуулийн этгээд татан буугдсан тухай бүртгэх байгууллагад мэдэгдэх
24.1.Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэр, эсхүл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг мэдэгдэлд хавсаргана.

24.2. Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас илүүгүй хугацаа өнгөрсний дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн бүртгэх байгууллага улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийнэ.

24.4.Улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийсэн үеэс эхлэн уг хуулийн этгээдтэй холбогдолтой дараахь баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авахгүй:

24.4.1.тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

24.4.2.тухайн хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож, байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх тухай өргөдөл, бусад баримт бичиг;

24.4.3.өөрчлөн байгуулах замаар шинээр үүсч байгаа хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд тухайн хуулийн этгээд нэгдэх, нийлэх хэлбэрээр оролцсон.
25 дугаар зүйл. Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг
25.1.Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

25.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
25.1.2.дуусгалтын тайлан;
25.1.3.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

25.2.Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргахад энэ хуулийн 15 дугаар зүйл нэг адил хамаарна.

25.3.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрээр татан буугдсан бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд холбогдох бүртгэх байгууллагад ирүүлнэ.
26 дугаар зүйл. Хуулийн этгээд татан буугдсаныг бүртгэх
26.1.Хуулийн этгээд татан буугдсаныг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ.

26.2.Татан буулгах комисс энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгийг тухайн хуулийн этгээдийг татан буулгаж дууссаны дараа холбогдох бүртгэх байгууллагад ирүүлэх ба үүнд энэ хуулийн 16.3 дахь заалт нэг адил хамаарна.

26.3.Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.

26.4.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа Иргэний хуулийн 32.1.1-д заасны дагуу тухай бүр нийтэд мэдээлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ
Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

27 дугаар зүйл. Улсын бүртгэлийн журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
27.1.Энэ хуулийн 18.1-д зааснаас бусад үндэслэлээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан, улсын бүртгэлийн жагсаалт дахь мэдээллээс лавлагаа олгоогүй, энэ хуульд заасан бусад журам зөрчсөн бүртгэх байгууллагын ажилтан холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

27.2.Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох бүртгэх байгууллага хариуцан арилгана.

27.3.Улсын бүртгэлийн жагсаалтад оруулах шаардлагатай энэ хуульд заасан баримт бичгийг ирүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, эсхүл буруу ташаа мэдээлэл ирүүлсэн зэргээс бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох хуулийн этгээд буюу өргөдөл гаргагч хариуцан арилгана.

27.4.Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзвэл бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

28 дугаар зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт
28.1.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувьд тэдгээрийн улсын бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна.

28.2.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлийн ажил хариуцаж байсан байгууллагад хадгалагдаж байгаа, өмнө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно.

28.3.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ:

28.3.1.хуулийн этгээдийн нэр;
28.3.2.үүсгэн байгуулагчдын тухай мэдээлэл;
28.3.3.тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаал, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бусад баримт бичгийн дугаар.

28.3.Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш арван найман сарын дотор дараахь баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллагад ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
29.1.Энэ хууль 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

бие даалт

2009 оны 10-р сарын 24 Нийтэлсэн ochir
ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ Дэлгэрэнгүй»